
Завхан аймгийн Нөмрөг сумаас 35 км-ийн зайтай Тэргэлийн даваа гэх газар энэ сарын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар архи ууж байсан хоёр хүн архинд хордож нас барсан байна. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад, "Завхан аймгийн харьяат 62 настай эрэгтэй Ч, 49 настай эрэгтэй Д нар амиа алдсан. Мөн хамт уусан 27 настай эрэгтэй Б нь тус сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Одоогоор ямар архи уусан нь тодорхойгүй байна" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)