
Турк улсад энэ сарын 30-нд болох орон нутгийн сонгуулийн дараа “Facebook”, “YouTube” сайтуудыг хориглож магадгүй хэмээн ерөнхий сайд Эрдоган мэдэгджээ. Хүмүүсийг ёс суртахуунгүй байдалд өдөөн хатгаж буй олон нийтийн сайтуудыг хаах хэрэгтэй гэж Туркийн эрх баригчид үзэж байна. Учир нь интернэтийг хил хязгааргүй байлгах нь эрх чөлөөг хүлээн зөвшөөрсөн хэрэг биш гэж үздэг. Эрдоганыг эсэргүүцэгчид интернэт сайтуудад мөнгө завшсан тухайгаа ярилцаж байгаа бичлэгийг цацсаны дараа ийнхүү бухимдах болсон юм.