зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Цагаан “Бодь” группийг ”нүгэлтэн” гэв

2014-3-11
0
ЖИРГЭХ
Монголын хамгийн том групп компанийн тоонд ордог "Бодь" группийг “нүгэлтэн” гэж цоллов. Энэ үгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гуай хэлсэн бөгөөд ингэж дуудах болсон шалтгаан нь ч бас учиртай аж.
    picture1Монголын хамгийн том групп компанийн тоонд ордог "Бодь" группийг “нүгэлтэн” гэж цоллов. Энэ үгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гуай хэлсэн бөгөөд ингэж дуудах болсон шалтгаан нь ч бас учиртай аж. Саяханыг хүртэл АН-ын нөлөө бүхий улс төрчдийн хамтын эзэмшилд байсан "Бодь" групп нь хүүхдийн паркийн хувьчлалд оролцсоныхоо эцэст хууль бусаар газар эзэмшсэн гэх хэргээр шүүх, цагдаагийн байгууллагад дуудагдсан. Тус газрын маргаантай холбоотой хэрэг шүүхээр хоёр жил яваад “Бодь” группийн талд шийдэгдсэн ч тэднийг паркийн газрыг хууль бусаар авсан гэж буруутгах хүмүүс одоо ч байна.

Түүх сөхвөл Хүүхдийн паркийн газрыг “Бодь”, “МCS”, “Мон уран”, “Сөүл” ресторан зэрэг бизнесийн томоохон компаниуд хувааж авсан байдаг. Хүүхдийн парк 1966 онд ашиглалтанд орох үедээ 35.6 га газартай байжээ. Одоо бол тоглоом барьж тохижуулсан газар нь есхөн га. Харин 26 га нь юу ч үгүй хоосон балгас шиг болж, долоон га газарт нь хувийн компаниуд барилга барьсан байна. Үүний 76 хувийг нь “Бодь” групп дангаараа эзэмших эрхтэй. Харин үлдсэн хэсгийг нь дээрх нэр дурдсан компаниуд хувааж авчээ.

Ямартай ч паркийн газар хуваагдаж, хувийн өмч болсон түүх товчхондоо ийм. Тэгвэл үүнийг “Монголын залуучуудын холбоо” эсэргүүцэж “Паркаа аваръя” хөдөлгөөнийг нэг жилийн өмнө өрнүүлсэн.

Тэдний үзэж буйгаар “Бодь” групп нь паркийн 4/1-д нь тоглоом байрлуулчихаад үлдсэн 4/3-д нь байшин барьж ашигласан аж. Энэ нь паркийг үгүй хийх гэсэн оролдлого хэмээн тэд үзэж байгаа. Тиймээс ч тус газрыг хүүхдийн соёл амралтын хүрээлэн хэвээр нь үлдээе гэсэн асуудлыг улам эрчимтэй өрнүүлсэн билээ. Цаашлаад уг ажил нь нилээн өндрөө авч Ерөнхийлөгчийн тамгын газарт хүрч, хэлэлцүүлэг хүртэл зохион байгуулсан байдаг. Хэлэлцүүлгийн үр дүнд “Бодь” группийг шүүхэд өгч шалгуулжээ.

Ингээд хэрэг шүүхийн байгууллагаар яг шийдэгдэх үед “Бодь” группийн зүгээс “Бид паркид 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Бүх тоглоомыг шинэчилсэн. Галзуу хулгана нэмж байрлуулсан. Паркийг зөвхөн зуны цагт ашиглаад өнгөрч болохгүй. Харин өвлийн паркийг зочид буудалтай хамт барьж байж ашиг олно” гэж хэлэн аргалаад гурван шатны шүүхийн шийдвэрийг өөрсдийн талд гаргажээ.

Харин П.Цагаан гуай энэ талаар хэлэхдээ “Парктай холбоотой хүмүүсийг хараад байхад зарим нь зүгээр аваад хадгалсан юм гэж байгаа. Тэгвэл тэр хадгалсан хүмүүс нь өгчих хэрэгтэй. Зарим бие биетэйгээ барьцаад байгаа нөхдүүд бол сайн санаагаар буцаагаад өгчих хэрэгтэй. Нөгөө хэсэг болох үнэхээр орон зайг нь багасгаад байшин барьчихсан нөхдүүд бол нүглээ наминчилж, хэр хэмжээгээр хүүхдүүдийн тоглох наадах чөлөөт цагаа зев боловсон өнгөрүүлэх орон зайг үгүй хийсэн, тэр хэмжээгээрээ өөр хүүхдүүдийн эрх ашигт нийцсэн зүйлд хөрөнгө мөнгө зарж юм барьж бүтээж өгөх хэрэгтэй. Хуулийн асуудал бол нэг асуудал. Түүний хажуугаар аливаа зүйлд ёс зүй гэж байдаг. Нүгэл хилэнц гэж юм бий. Ингэж нүглээ наминчлахыг хүүхдүүд, нийгэм сэтгүүлчид шаргуу шаардах хэрэгтэй гэж бодож байна” хэмээн ярив.

Тэрбээр мөн тус компаниудад газар өгсөн тухайн үеийн нийслэлийн удирдлагуудыг уг хэрэгт хамгийн их буруутай хэмээн хэлж, хариуцлага тооцох ёстой гэдгээ ч дуулгаад авлаа.

Нэг намын угшилтай “Бодь” группийнхэнийг нүглээ наминчлах ёстой гэж хэлсэн түүний үг Ерөнхийлөгчийн ч санаа байж ч болох талтай. Мөн түүний энэ үг бизнесийн ашиг сонирхол зөрчлийг илэрхийлж байна уу, эсвэл паркийг  үнэхээр аврахгүй бол утсаж үгүй болох гээд байна уу гэдэг асуудлыг араасаа дагуулж байна. Нөгөөтэйгүүр паркийг менежмэнтээр хувьчилахад МАН нийслэлийн Засгийн эрхийг барьж байсан. Гэтэл АН Засгийн эрхэнд гарч ирэнгүүтээ М.Зоригт, Л.Болд зэрэг намынхаа гишүүдийн олон асуудлыг олонд ил болгож гаргаж тавьсан нь тус намынханы хоорондын зөрчил ч гэж үзэх хүмүүс байгаа юм.

Ямартай ч Ерөнхийлөгчийн Тамгын газрын байр суурь ийм байна. Тэгэхээр одоо тэдний хэлсэнчлэн "Бодь" групп нүглээ наминчлах л үлдэж байна.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • Зочин (103.26.194.22)
    Одоо томчууд биш хуухэдууд олсголон,суулт,жагсаал,цуглаан хийх болждээ?тэгвэл нэг юм энэ луйварчдаас газраа авах байх,
    2014 оны 03 сарын 12 | Хариулах
  • doljin (103.26.192.106)
    Boldiin naiz hamtragch shyy dee. Bold Golomtiig aldsandaa Parkiin gazriin asuudliig suhuj baina
    2014 оны 03 сарын 11 | Хариулах
  • zochin (103.26.194.13)
    helsen ugendee ezen bolj Parkiig butsaaj huuhed zaluuchuudad og Parkiin gazriig avsan hulgaichuud ichij amidar ted bas ulsiin UIH-iin gishuud geed baigaa nugel ni nudeerei hurdan garaasai
    2014 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (24.240.116.103)
    Tsagaan guai uuruu "Nugelten"-ii negen bish hereg uu?!
    2014 оны 03 сарын 11 | Хариулах
  • цолмон (103.26.194.27)
    дэмжиж байна .элбэгдорж ерөнхийлөгч ийм шударга бус байдлыг харж байж өдий хүртэл дуугүй байсанд үнэхээр гайхаж байна.
    2014 оны 03 сарын 11 | Хариулах
  • монгол (103.26.194.19)
    Хулгайч нарын паркад оруулсан хөрөнгийг ардын хүүхдүүдэд өгье.хулгайч л.болдыг хуулын хариуцлага хүлээлгэж жирийн гэр хороололын хүүхдүүд паркын хашаан дотор чөлөөтэй тоглох боломжтой болгоё
    2014 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (112.72.13.169)
    Haana Lu.Bold yavna tend bainga l iim nugeltei yum boldog sh tee...
    2014 оны 03 сарын 11 | Хариулах
  • B (203.194.114.15)
    Цагаан гуай эртхэн ингэж хэлэхгүй дээ!
    2014 оны 03 сарын 11 | Хариулах
  • tumur (202.179.29.160)
    Zugeerl tomchuud hoorondoo gazriig n bulaatsaldsaar heden jil bolov parkchgui zugeerl avah hund n ogood eronhii shaardlaga taviad park bariulchihmaar yum huuhdiin geel heniihch bish bolgoj hayah gej baigaan.
    2014 оны 03 сарын 11 | Хариулах
  • зочин (103.26.194.17)
    Хүүхдийн паркыг хулгайлсан хулгайч болд .ичих нүүр байна.уу жириин ардын хүүхдүүд торон хашааны гаднаас гомдолтой харж зогсдог ийм нийгэм байна.
    2014 оны 03 сарын 11 | Хариулах
  • зочин (103.26.194.15)
    Цагаан гуай зөв хэлсэн.Би ч бас "Бодь", МСS, Наранхүү нар хүүхдийн газраас хумсалснаараа нүглээ дуудсан гэж үздэг.Муухай, БААБАА ах нар.
    2014 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (182.160.36.204)
    дандаал ардчилсан ах нар хамаг хүүхдийн гэсэн бүхнийг идсэн байдаг. ард кино театр цирк бамбарууш кафе парк ......
    2014 оны 03 сарын 11 | Хариулах
  • zochin (103.26.194.10)
    ene hun chini tus kompanaas huvitsaa ezemshigch baigaa bizdee eert ni baga yum onogdson bolohoor rekit hiij baigaa yum baina
    2014 оны 03 сарын 11 | Хариулах
  • ulzii (202.179.23.253)
    Монгол хүүхдийн эрх ашиг хэнд ч хэрэггүй болсон доо өнөө үед.Хүүхдмйн театр,Гандангмйн хүүхдийн эмнэлэг,сургуулийн биеийн тамирын талбай,олон цэцэрлэгийн барилга,үдийн цай,хоол хөдөө орон нутгийн дотуур байр,хангамж хүүхдүүдийн маань эрүүл мэнд,аюулгүй орчин хаана байна хүмүүсээ
    2014 оны 03 сарын 11 | Хариулах
  • zochin (202.126.89.185)
    Alban tasalgaa,amraltiin bolon VIP uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh Office Golfiin ij burdeluud zarj bna.Uund:Modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,ABC suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,ABC suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,Dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,Golf surgaltiin zoolon bombog-2500tog.Zurgiig ni oruullaa.Ulaanbaatar ih delguur 3 davhart-My Sports shop.Utas:95000020,95050020
    2014 оны 03 сарын 11 | Хариулах
  • шударга яриа (122.254.127.34)
    Нийгэмд шударга юм үгүй болсон үед ядахдаа шударга ярьж эхэлж байгааг дэмжиж байна..
    2014 оны 03 сарын 11 | Хариулах
  • g***** (103.26.194.6)
    yooo bolildoo shal hudlaa baina. parkiig gadnii parkiin hemjeend avaachii gsenshdee. 100 chuhal sedeviig uzeldee. manaihan jaahan boditoi ediin zasagch baimaar bainashdeee
    2014 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (182.160.36.49)
    цааан та тийсм л шудага юм бол энэ ярьсанаа ажил хэрэг болго. дараагийн сонгууль дөхөхөөр худлаа хоорондоо маажилцаад жүжиглээд байгаа юм биш бол.
    2014 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.170.65.137)
    bitgii sh.aaa.aaaa
    2014 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.170.65.137)
    bitgii *****
    2014 оны 03 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    8 цаг 15 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    8 цаг 25 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    9 цаг 4 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    9 цаг 16 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    9 цаг 31 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    9 цаг 38 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    10 цаг 7 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК