Куала Лампур хотоос Бээжингийн чиглэлд нисч явсан 239 зорчигчтой онгоц ор сураггүй алга болоод байгаа билээ. Зорчигчдын гуравны хоёр нь Хятадын иргэд юм. Тиймээс ч Хятадын гадаад хэргийн сайдын төлөөлөгч эрэл хайгуулаа эрчимжүүлэхийг Малайзын эрх баригчдаас шаарджээ. Онгоц алга болоод гурав хонож байхад ямар ч мэдээлэлгүй байгаа нь хариуцлагагүй үйлдэл гэж Хятадын эрх баригчид үзэж байна. Одоогоор алга болсон зорчигчдын ар гэрийнхэн Бээжин хотын зочид буудлын гадна цугларч, мэдээ ирэхийг тэсэн ядан хүлээж байна.






Сэтгэгдэл (1)