Үндсэндээ зөвлөлддөг хэд нь
Ардчилсан Намын ҮЗХ-г хуралдуулах шаардлагыг намын зарим гишүүд нь хүчтэй тавих болсон. Тэдний дундаас хүн танихаар нь А.Мурат. УИХ-ын гишүүнээс буусны дараа юу ч үгүй үлдсэн гэгддэг түүнийг намаасаа албан тушаал авч чадаагүйдээ ингэж шаралхаж байгаа ч гэх. Намын дүрэмдээ ҮЗХ нь улс орны нийгэм эдийн засгийн асуудалд анхаарал хандуулж зөвлөмж гаргах, намын их хурлын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, намын мөрийн хөтөлбөр батлах үүрэгтэй гээд урт жагсаалт бий ч яг үнэндээ эрх мэдэл хуваарилах фракцуудын том тулаан, тохироо явагддаг газар юм. Тус намын дүрмээр бол ҮЗХ нь жил бүр ротаци зохион байгуулж нийт бүрэлдэхүүнийхээ 1/3-ийг шинэчилж байх ёстой. Харин сонгуулийн жилд ротаци явуулахгүй байхаар дүрэмчилсэн байдаг нь тус намын дотоод эв нэгдлийг хадгалах зорилготой гэдэг. ҮЗХ нь нийт 228 гишүүнтэй. Гэвч өнөөдөр тэдгээрийн ихэнхи нь төрийн жинхэнэ албан хаагч болж хуулийн дагуу намын гишүүнчлэлээсээ түтгэлзэх ёстой болоод байгаа юм. Ардчилсан намын гол бүлэглэл болох Алтангадас, МОАХ, МҮДН, Кроун, Нэг ардчилал зэрэг эрх ашгаараа нэгдэгчид бүгд өөр өөрсдийн санасан хэмжээндээ бялуугаа хуваагаад авчихсан. Тэднийг хууль дагаж, эрх мэдлээ хугаслах сонирхолгүй байгаад бухимдах гишүүд цөөнгүй байна.

Хамгийн том бялууг намын дарга Н.Алтанхуягийн “Алтан гадас”-чууд хүртсэн. МАН-тай хамтран засаг барьж байх үед намаа гаргуунд нь гаргаад ах нарынхаа өвөрт шургалж явсан тэднийг “алтан гудас”-чууд хэмээн зүхэж бухимдах жирийн гишүүд ч олон байв. Гэвч МОАХ-ныхон сэлэм эргүүлэхээс урьтаж хамтарсан засгаас намаа гаргасан явдал нь тэдний улс төрийн гүйлтийн замыг уртасгаж өгсөн. Сонгуулийн үр дүнд үл ялиг хүнээр олон болсноор бүлгийн толгойлогч Ерөнхий сайд болж чадсан. Алтан гадасынхан ҮЗХ дээрээ хүчтэй боловч Их Хуралд МОАХ тэднээс илүү хүчтэй гэдэг. Тиймээс л тэд намын их хурлыг хуралдуулахаас ямагт зайлсхийж асуудлыг ҮЗХ дээрээ мухарлаж ирсэн туршлагатай. Нэг ёсондоо ҮЗХ-ны хурлыг гол хутгагчид найруулагчид байдаг. Алтангадасынхан Засгийн газраас гадна, тагнуул, нийслэлийн худалдан авах ажиллагаа, автотээвэр, мэдээлэл харилцаа холбоо технологийн газар, эрдэнэс оюутолгой зэрэг өнгөтэй өөдтэй бүхэнд эзэн суусан. Харин удаах том зүсмийг хүртсэн бүлэг бол Х.Баттулгын удирддаг МОАХ. Түүний фракц хэд хэдэн яам, нийслэл, эрдэнэс таван толгой, төрийн өмчийн хороо, цагдаагийн байгууллагыг хүртэл гартаа оруулсан хүчтэй. Үүнээс гадна Н.Батбаяраар удирдуулсан “МҮДН” Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нарын “Нэг ардчилал” З.Энхболдын “Ардчилсан хүчний холбоо” гээд гол фракцууд үндсэндээ авах ёстой бялуугаа хангалттай хүртсэн. Тиймээс АН-ын ҮЗХ хуралдахгүй өдий хүртэл явсан. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар тэд 2017 он хүртэл улс төрийн замын зургаа гаргачихсан гэлцдэг. Тодруулбал Э.Бат-Үүлийг дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж, З.Энхболд Ерөнхий сайд, харин Алтан гадасынхан УИХ-ын даргаа авч үлдэнэ гэсэн тохироонд хүрсэн гэх нь ч бий. Өөр эх сурвалжууд З.Энхболдыг Ерөнхийлөгч, Х.Баттулгыг Ерөнхий сайд болгож Алтан гадасынхан УИХ-ыг удирдана ч гэлцэнэ. Нэгэнт эрх ашгийн уулзварууд нь тэнцсэн хойно намынхаа ҮЗХ-д ямар нэг салхи оруулах, салхилуулсан ч цаг агаарын цочром өөрчлөлт гаргуулахгүйгээр цаашаа явах сонирхолтой байгаа аж.
Эхнэрүүдийн үдэшлэг
Ардчилсан намынхан төрийн албыг төрлийн алба болгосны уг сурвалж намынх нь дотоод амьдралаас эхтэй. Тодруулбал тус намын анхан шатны байгууллагууд хэн нэг эрх мэдэлтэн албан тушаалтны эхнэр, хүү, амраг садангаар дүүрэн байдаг гэлцэнэ. Тиймээс л “АН-д эхнэрүүдийн клуб байгуулбал гадасаас ч хүчтэй фракц төрж мэднэ” гэсэн хэлц гарчээ. Намаа саданжуулагчийн тэргүүн эгнээнд хүн амын хөгжлийн сайд С.Эрдэнэ толгой цохиж байна. Түүний эхнэр Н.Нинжбадгар, Хүү Э.Ганболор, Э.Содгэрэл, туслах Т.Сэр-Од нарын хүмүүс баянгол дүүргийн ардчилсан намыг атгадаг. Өнгөрөгч 2012 оны орон нутгийн сонгуульд баянгол дүүрэгт 39 мандат дээр нэр дэвшиж өрсөлдснөөс С.Эрдэнийн хамаатан садан, худ ураг, үнэнч албат гээд 14 хүн нэр дэвшсэн гэдэг. Баянгол дүүрэг С.Эрдэнэ сайдын гэр бүлийн үдэшлэгт дарагдсан бол Сонгинохайрхан дүүрэгт ч байдал ялгаагүй аж. Тодруулбал Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн дүү Г.Дэнзэн, төрсөн эгчийн хүүхэд Г.Сүхбуян нар ҮЗХ-д сонгогджээ. Энэ мэтээр намаа хамаатанжуулах ажиллагаа бүх дүүрэг, хороо, сум, багийн түвшинд эрчимжиж улам цус ойртсоор байгаад эгдүүцэх хүн цөөнгүй байна.
Ийнхүү АН засаг барьсан хоёрхон жилийн хугацаанд намаа дотроос нь ялзруулж эхлээд байгаад бухимдах жирийн гишүүд цөөнгүй байна. Тэд өөрсдийгөө “Ил шархалж, ил эдгэдэг” гэж тодорхойлдог боловч энэ удаад МАН-аас ч илүү далд шархалж, ужгирах хандлагатай болоод байна. Тиймээс л намынхаа дотоод асуудлыг ярьж, намын нэр хүндийг унагаж байгаа зарим хүмүүстэй хариуцлага ярих ёстой гэсэн байр суурь өдрөөс өдөрт тодорсоор байгаа юм. Гэвч АН-ын ҮЗХ хэзээ хуралдах нь тодорхойгүй байна. Хуралдсан ч бэлэгдлийн төдий хуралдаад сонгуулийн жил хүртэл гүрийж тэр хайрцагаараа уралдааны замд гарах магадлал өндөр.

Бялуурсан лидерүүд

/АН-д эхнэрүүдийн клуб байгуулбал гадасаас ч хүчтэй фракц төрж мэднэ/

Сэтгэгдэл (48)