Шүршүүрт ороход залхуутай санагддаг бол энэ бэрхшээлийг даван туулахад тун хялбар болжээ. “DryBath” нэртэй нянг устгах гель нь ус, саван хэрэглэхгүйгээр биеэ угаах боломжийг танд олгоно. Энэхүү гелийг биедээ түрхсэнээр арьсан дахь хир толбыг амархан гуужуулна хэмээн “Headboy” институтыг үндэслэгч, зохион бүтээгч Людвик Маришэйн ярьж байна. 23 настай бизнес эрхлэгч тэрээр Өмнөд Африкийн хойд мужуудад аялаж байхдаа энэхүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх санаагаа бодож олжээ. Дэлхий дээр биеэ цэвэр усаар угаах боломжгүй 2 тэрбум хүн байгаа гэсэн тооцооллыг судлаачид гаргажээ. Нэг удаа усанд ороход дунджаар 80 литр ус шаардлагатай үзвэл энэ бүтээгдэхүүн нь байгаль орчимд ямар хэрэгтэй болох нь тодорхой харагдаж байна. Уг гель нь усаар шүршиж бие угааснаас дутахааргүй таатай мэдрэмж төрүүлдэг гэнэ.











