
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Тоосгоны үйлдвэр орох авто зам дээр автомашин мөргөлдөж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагаар Аврах, шуурхай салбарын тасгийг осол болсон газарт очиход "Марк-2", "Прусс-11", "Аксент" загварын суудлын автомашинууд мөргөлдөж 30-42 насны 5 иргэн хүнд гэмтсэн байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ЯТТ 103-ын автомашинтай хамтран ГССҮТ-д хүргэжээ. Мөн энэ ослоор 38 настай эрэгтэй хавчуулагдаж нас барсан байсныг гарган, цогцосыг цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Д.Ундрах /24tsag.mn/