
Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад 8х7 метрийн хэмжээтэй байшин эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг унтраасан байна. Мөн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад 5х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг унтраажээ. Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн 15 хороо Дамбадаржаагийн 84 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 6х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг унтраасан байна.
Ийн иргэдийн анхаарал болгоомжгүйгээс байшин шатсан дуудлагууд өчигдрийн хувьд зонхилжээ.
Д.Ундрах /24tsag.mn/