
Өмнөд Африкийн паралимпийн аварга Оскар Писториусын шүүх хурал Претория хотноо үргэлжилж байна. Домогт тамирчин өнгөрсөн оны Валентины баярын өдөр найз бүсгүй, загвар өмсөгч Рива Стинкампыг буудаж хороосон хэрэгт буруутгагдаж байгаа билээ. Өчигдөр болсон шүүх хуралдааны үеэр хохирогч бүсгүйн задлан шинжилгээний зургийг харуулахад Писториус уйлж унжин сэтгэлийн гүн хямралд оржээ. Тэрээр доошоо сөхөрч суугаад хоёр гараа толгой дээрээ аван өөрийгөө зүхэж, хамаг бие нь салгалж, бөөлжсөн гэнэ. Задлан шинжилгээний зургийг олон нийтэд үзүүлэхээс татгалзаж, камерын бичлэг хийлгээгүй байна. Дээрх сэтгэл эмзэглүүлэм нотлох баримтуудыг бүсгүйн гэр бүлийнхэнд үзүүлэхээс татгалзжээ. Писториус найз бүсгүйгээ хулгайчтай андуурч буудсан гэдгийг нотлохоор оролдож байгаа юм. Хэргийн баримтуудаас харахад бүсгүй тархины гэмтлээс гадна хөл, ташаандаа шарх авсан гэнэ.