2011 оны 3 сарын 11-нд Японы арлууд аймшигт газар хөдлөлт, цунами, Атомын Цахилгаан станцын осол гэсэн 3 давхар гамшигт зэрэг нэрвэгдсэн билээ. Энэхүү гамшгийн ойн арга хэмжээний үеэр цунамид өртсөн нутаг орныг сэргээх үйл ажиллагаа төдийлөн л амжилттай болж чадаагүй нь ажиглагджээ. Хотын зарим газар аймшигт явдлын гэрч болон үлдсэн юм. Цунамигийн гамшгаар амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж гэрэлт зул өргөж байхад настай эмэгтэйчүүд цугларан углааш, цамц нэхэж байна.















