
Америкийн тэрбумтан бөгөөд сансрын анхны жуулчин Денис Тито 2018 оны 1 сард Ангараг гариг руу эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг илгээхээр бэлтгэж байгаа ажээ. Ангараг гариг руу хийх 501 хоногийн энэхүү аялал нь «Америкийн төлөө аялал» гэдэг телевизийн хөтөлбөрийн нэг хэсэг юм. Уг аялалд оролцож буй сансрын баг тус гаригийн гадаргуу дээр газардах оролдлого хийхгүй бөгөөд Ангараг гаригийг 160 км зайтай тойроод буцаж ирэх юм. Ангараг болон дэлхий гаригууд хамгийн их ойртох үеэр энэ аялалыг эхэлнэ гэж Тито хэлжээ. Ангараг дэлхий хоёр хоорондоо ойртох тохиолдол 2016, 2018, 2031 онуудад болох юм. “Парагон Спейс” компани энэхүү аялалд зориулан 600 куб метр багтаамжтай сансрын хөлөг бүтээжээ.