
Энэтхэгийн цагдаа нар хөрш Пакистан улсаас ирж, тагнуул хийж байсан тагтааг баривчилжээ. Тагнуулч цагаан тагтааг Энэтхэгийн Пунжаб мужийн нутгийн иргэд Пакистаны хилийн орчмоос илрүүлэн Амрицар хотоос 40 километрийн зайтай орших цагдаагийн газарт аваачиж өгсөн гэдэг. Тагтааны хөлөн дээр улаан даавуу уяж, Пакистан утасны дугаар бичсэн байжээ. Тагтааг тагнуулууд илгээсэн гэдгийг гэрчилж чадаагүй ч Пакистанаас ирсэн гэдэгт бат итгэсэн гэнэ. Тиймээс шувууг ямар нэгэн нууц даалгавар биелүүлж байсан гэж үзээд тусгай өрөөнд хорьсон юм. Энэтхэгийн тагтааг Пакистанчуудынхаас ялгахад тун хялбар байдаг ажээ.
Сэтгэгдэл (1)