Бразиль улсын иргэн Арлиндо де Соузагийн гарын булчин 68 см өргөн гэвэл та итгэх үү? Орчин үеийн залуус том булчинтай болох гэж уйгагүй спортоор хичээллэдэг бол Арлиндо бусдын заавраар тос, архи шахах зэрэг эрүүл бус арга хэрэглэсний гайгаар одоо үхлийн аюултай өвчин олоод байгаа нь энэ юм. Түүний биенд орсон шингэн шимэгдсээр булчин нь ийм харагдах болжээ. Аймшигт халдварын улмаас гарынх нь булчин томорч, хэзээ ч задарч магадгүй болсон гэнэ. Арлиндо эрүүл бус арга хэрэглэж, биеэрээ тоглохгүй байхыг бусад залууст анхааруулжээ. Одоо тэрээр мэргэжлийн тамирчны зөвлөснөөр витамин, коктэйл зэргийг хэрэглэж байгаа ажээ.










Сэтгэгдэл (6)