
Энэтхэгт цагдаагийн машиныг эвдэлсэн гурван ямааг баривчилжээ. Брэндийн автомашин руу 12 ямаа дайран шилийг нь хагалж, моторыг нь эвдэлсэн гэнэ. Ингээд уурлаж хилэгнэсэн цагдаа нар бусдын цоо шинэ эд зүйлсэд халдсан гэж үзэн гурвыг нь баривчлан хорьсон байна. Түүгээр ч зогсохгүй ямаануудын эзэн 37 настай Мэри Арогинадан бүсгүйн эсрэг гомдол мэдүүлжээ. Гэхдээ эцэст нь ямаануудыг суллаж, олон нийтийн газар зугаалуулахгүй байхыг эзэнд нь анхааруулсан байна.
Сэтгэгдэл (1)