Малайзын агаарын тээврийн Бойнг 777 онгоцыг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа. Тэгвэл онгоцыг террористуудын гарт орсон байж болзошгүй гэсэн таамаглалыг үгүйсгэх шинэ баримтыг хуулийн байгууллагынхан олон нийтэд танилцууллаа. Тэдний нэг 19 настай Поуриа Ноур Мохаммад Мехрдадын Ираны иргэн бөгөөд Германруу цагаачлах зорилготой байсан гэнэ. Түүний ээж Франкфуртэд тосохоор хүлээж байсан ч ийнхүү ор сураггүй болсон байна. Малайзын
албаныхан ч Поуриа Ноур Мохаммад Мехрдадыг ямар нэгэн террорист
бүлэглэлтэй холбоогүй гэдэгт итгэлтэй байна гэж мэдэгджээ.Харин нөгөө иргэний нэр, хаяг одоо хүртэл тодорхойгүй байгаа ч тэд нэг газраас хамт нислэгийн тиз авсан, нислэгийн маршурт нь ижилхэн байсан зэргээс үзвэл мөн цагаачлах зорилготой өсвөр насны хөвгүүн байсан байх магадлалтай болж байгаа юм.