зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мөнгөний чимээ-3

2014-3-12
0
ЖИРГЭХ

Мөнгө гэдэг адтай.

Н.Багабанди
Монгол улсын хоёрдахь Ерөнхийлөгч

Валютын нөөц зузаарч эхлэв

    Таатай мэдээ эхлэж сонсгоё. 2014 оны 1-р сарын байдлаар Гадаад валютын улсын нийт албан нөөц 2 тэрбум 446 сая ам.долларт хүрч өмнөх сараас 198 сая ам.доллараар өслөө.

Энэ бол эдийн засагт өгч байгаа эерэг дохио, мөнгөний таатай чимээ. 2013 он гарсаар тасралтгүй буурч байсан валютын нөөц маань ийнхүү өсч эхэлсэнд дургүйцэж байгаа хүмүүс бас байна. Тэд бол МАН-ын удирдлагууд, УИХ дахь цөөнхийн бүлэглэл. Яагаад ундууцаад байгаагийнх нь хариулт Д.Мөнгөндалайгийн таамаглалд байж ч магад. “Бараг зуун жил төр барьж, хулгай хийсэн мөнгөө доллар болгоод  хадгалсан л байдаг биз. Тиймээс ч ханш өсөхөөр хөл хөөрцөг болж, түүнийгээ нууж чадахгүй байх  шиг. Тэр их сэтгэлийн догдлол нь хэлсэн үгнээс нь,  нүүрнийх нь хувирлаас харагдаад байна.   Гэвч МАН-ынхан та нар буруу бодож байна. Дахин хэлье, бид нэг эх оронтой учир нэг хувь заяатай. Эдийн засаг хямарлаа гээд ард түмэн бухимдаад хоёр хуваагдаж  тэмцэл эхэлбэл яана. Иргэний дайн дэгдвэл та нарын хурааж хуримтлуулсан хэдэн доллар юу ч биш болно” гэж хатуухан бичсэн нийтлэлч бүсгүйн үг нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаалгаж байна.

Таатай мэдээгээ үргэлжлүүлье. Монголбанкинд тушаасан алтны хэмжээ он гараад 2 дахин нэмэгджээ. Улсын алт болон гадаад валютын нөөц их байх тусмаа сайн. Энэ нь валютын ханшийн хүчтэй савалгаа үүсвэл тогтворжуулах боломжийг Монголбанкинд олгодог ач холбогдолтой нөөц юм. Нөгөө талаар монгол төгрөгийн баталгаа болж өгдөг.
 мөнгөний чимээ1
Валютын нөөцийг нэмэгдүүлэх хэрэгслийн нэг болох монголд олборлосон алтыг Монголбанкинд шууд худалдах явцыг сайжруулах бодлогын шийдвэрийг оны өмнөхөн УИХ гаргасан нь үр дүнгээ өгч байна. Экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалт дорвитой нэмэгдэхгүй байгаа нөхцөлд алт олборлолтыг ил тод болгож, Монголбанкинд тушаах сонирхолыг дэмжээд байвал валютын нөөц тасралтгүй нэмэгдэх бодит боломж бий.

Монголын хөрсөн дор байгаа алтны таамаг нөөц асар их. Ганцхан жишээ хэлэхэд саяхан Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт “Erdene Resource Development” компанийн нээсэн “Алтан нар” ордод өрөмдлөг хийхэд 19 метрийн гүн дэх нэг тонн хөрс тутамд 8.9 грамм алт, 66 грамм мөнгө болон бусад металл, долоон метрийн гүнд тонн хөрс тутамд 20.2 грамм алт, 138 грамм мөнгө байгаа нь тогтоогдсон байна. Энэ орд Оюутолгой төслийн дараа орохоор нөөцтэй гэдэг нь тодорхой болоод байгаа юм. Алтны ордын тоо цөөнгүй байгаа нөхцөлд алтандаа түшиглэн валютын нөөцөө зузаатгах замаар төгрөгийн үнэ цэнийг хадгалах стратегийг Шинэчлэлийн засгийн газар баримтлаж байна.

2006 оны гэнэтийн ашгийн татвар, 68 хувийн татвар хэмээн нэрлэгдэж байсан “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай” хууль, түүний дараа гарсан процессийн олон төрлийн хязгаарлалтууд, урт нэртэй хууль зэрэг нь Монголбанкинд алт тушаах сонирхолыг алга болгож, алт олборлолтыг 2014 он хүртэл далд хэлбэрт оруулсан билээ.

Алт нь түүхэн цаг хугацаанд хэзээ ч үнэ цэнээ алдаж байгаагүй үнэ металл учраас валютын нөөцийг алтаар бүрдүүлэх нь ач холбогдолтой.

2005 онд монгол улс 24.1 тонн алт олборлож, 23.8 тонныг экспортолж байв. Харин 2006 оноос хойш алтны бизнес далд хэлбэрт орж, банкинд тушаах хэмжээ буурсаар 2011 онд 5.7 тонныг л олборлож, 2.6 тонныг экспортолсон нь 7 жилийн хугацаанд олборлолт 4 дахин, экспорт 9 дахин буурсан үзүүлэлт юм. 2013 оноос гэнэтийн ашгийн татвар хэрэгжихээ больсон. Энэ үеэс алтны олборлолт, экспортын статистик ч сэргэсэн.
 мөнгөний чимээ1
УИХ оны өмнөхөн Ашигт малтмалын тухай хуульд алтны худалдааны ил тод байдлыг нэмэгдүүлэх томоохон өөрчлөлтийг оруулж, татварын хувь хэмжээг 2.5 хувь болгов.

2014 он гармагц хууль, бодлогын нөлөөлөл шууд гарч эхэллээ. Алтны татварын хувь хэмжээ буурсанаар улсын төсөвт төвлөрөх орлого буурсан ч валютын нөөц жилд 1.7-2 тэрбум ам.доллараар нэмэгдэх болсон нь илүү том хожоо юм. Өсөлт одоогийн байдлаар явагдсан тохиолдолд валютын нөөц 5 жилийн дараа 8.5-10 тэрбум доллараар өссөн байх төлөв харагдаж байна. Валютын нөөц зузаарах тусам валютын ханшийн огцом савалгааг хязгаарлах боломж нэмэгднэ.

Валютын нөөц нэмэгдэх нөхцлийг бодлогоор бий болгосны адил гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлд УИХ том алхам хийсэн. Хөрөнгө оруулалтын тухай хууль гарснаар гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах, үргээх шалтгаан болж байсан 2008-2012 оны парламентийн шийдвэрүүдийг залруулж чадсан юм.

Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Cameron McRae энэ асуудлаар хэвлэлд ярилцлага өгөхдөө: - Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг сэргээх маш чухал бодлогын арга хэмжээ авсан нь сайшаалтай. Хөрөнгө оруулалтын хуулийг ингэж тодорхой, тогтвортой байдлаар баталсан нь нэг зөв алхам болсон. Энэ хууль гадны хөрөнгө оруулагчдыг татна гэж үнэлжээ.

Ямартай ч Шинэчлэлийн Засгийн газар, УИХ-ын бодлого шийдвэрүүд өмнөх алдааг засаж, залруулан элгээр хэвсэн эдийн засгийг өндийлгэж эхлэж байна. Энэ нааштай өөрчлөлтийг хадгалах, хамгаалах нь монгол хүн бүрийн үүрэг, хариуцлага болох юм.

Эвгүй хэлсэн ганц үг, хоорондоо урт удаан хугацаан тэрсэлдэх, сөргөлдөх нь эмзэг турьхан байгаа эдийн засгийн өсөлтийг баллаж хаях ч магад ийм онцгой үе ирээд байна. Хаврын синдром, улс төржилт, хийрхлийн үе сэргэж байгаа эдийн засгийг сөхрөөх ч магадлалтай, эрсдэлт цаг хугацаа тулан ирж байна.

Хийрхсээр эдийн засгаа баллаж хаях уу, эв нэгдэлтэйхэн шиг байж байгаад хүндрэлийг хамтдаа давах уу гэдэг сонгол монгол хүн бүрийн өмнө байна. Эдийн засаг сэргэвэл хожоо нь бид бүгдийнх байх болно. Хийрхэлд автан унагавал хохирол нь бүгдэд адилхан тусна.

Ухаант монгол хүн та одоо л өөрийнхөө төлөө тэвчээр, ухаанаа гаргах хэрэгтэй байна. Цэцэрхэлгүй, талцалгүй ажлаа сайн хийцгээе.

Мөнгөний чимээ тодорч, монгол хүн бүр жаргалтай амьдрах цаг айсуй. Чихээ дэлдийлгэ, сэтгэлээн тэвч.
 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    39 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    12 цаг 11 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    12 цаг 21 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    13 цаг 0 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    13 цаг 12 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    13 цаг 27 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    13 цаг 35 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    14 цаг 3 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК