Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай дэд ерөнхийлөгч Маршал Мохаммед Касим Фахимыг оршуулах ёслолд оролцжээ. Афганы дэд ерөнхийлөгч өвчний улмаас нас барсаны дараа түүнийг ерөнхийлөгчийн ордонд ийнхүү оршуулсан байна. Тажик үндэстний удирдагч Фахим нь цагтаа хамгийн шилдэг жанжинд тооцогдож байсан ажээ. 56 насандаа таалал төгссөн түүнийг цэргийн хүчээ энгийн иргэдийн эсрэг ашигласан харгис нэгэн хэмээн буруутгаж байсан ч 2001 онд Талибаны дэглэм нуран унасны дараа Афганистан улсыг тогтвортой байлгахад хувь нэмрээ оруулсан хэмээн үнэлжээ. Тиймээс ч Америкчуудын дэмжлэг хүлээсэн юм.







