
Дэлхийн банкнаас Украин улсын эдийн засгийг сэргээхэд зориулж 2014 онд 3 тэрбум ам.долларын тусламж хүргэнэ гэж мэдэгджээ. Украинд бүтцийн шинэчлэлт хийхэд туслах зорилгоор энэ мөнгийг хандивлаж байгаа юм. Дэлхий банкны ерөнхийлөгч Жим Ен Ким “Украины ард түмнийг хүнд хэцүү үед нь дэмжих хэрэгтэй. Удахгүй Украин орон тогтворжино гэж найдаж байгаа” хэмээн ярьжээ. Тус байгууллагаас Украинд 3,7 тэрбум долларын өртөг бүхий янз бүрийн төслийг хэрэгжүүлдэг байна. Улс төрийн хямралтай байгаа Украин улс өрийн дарамтад орсон юм. Тус улсын сангийн яамны мэдээлсэнээр эдийн засгаа сэргээхэд 35 тэрбум ам.доллар шаардлагатай гэнэ.