
Египетийн Каир хотод байрлах Израйлийн элчин сайдын яамны урд бөмбөг дэлбэрсэн байна. Гэмт этгээдүүд элчин сайдын яамыг бус ойролцоох цагдаагийн машиныг дэлбэлэх гэж байсан талаар хамгаалалтын ажилтнууд мэдэгджээ. 2011 оны есдүгээр сард Каир хот дахь элчин сайдын яам халдлагад өртсөнөөс хойш энэхүү барилгад Израйлийн дипломат ажилтнууд байрлахаа больсон ажээ. Өнгөрсөн нэгдүгээр сард Каир хотын цагдаагийн төв байрыг дэлбэлсэн этгээд буудуулж нас барсан болохыг цагдаа нар тогтоосон байна. 2013 оны долдугаар сард ерөнхийлөгч Мохаммед Мурсийг засгийн эрхнээс түлхэн унагасны дараах тэмцлийн улмаас 1400 гаруй хүн нас барсан талаар Эмнести интернэйшнл байгууллага онцолжээ.