
АНУ-ын Тагнуулын хорооны дарга Дайан Файнштейн Конгрессын гишүүдийн компьютерийг зүй бусаар ашиглаж байсан тагнуулчдын өмнөөс олон нийтээс уучлалт гуйжээ. “Засгийн газар үндсэн хуулийг уландаа гишгэсэн бодлогогүй ажиллагаа явуулж байна” гэж тэрээр хэлсэн ажээ. Одоо Тагнуулын төв албаны программд алдаа гарсан эсэхийг мөрдөн шалгах тухай асуудлаар Сенатад хэлэлцэж байна. Сенатч Линдсей Грэхэмийн хэлсэнээр тагнуулын төв алба серверийн компьютеруудаас 900 гаруй баримтуудыг нууцаар устгасан гэнэ. Эдгээр компьютерууд дотроос нууцын зэрэглэлд хамаарах хэдэн сая хуудас материалыг шалгаж үзэх боломжтой аж. Өнгөрсөн онд тагнуулын алба хэдэн сая жирийн иргэний мэдээллийг цуглуулсан нь илэрсэнд Сенатын гишүүд шүүмжлэлтэй хандсан юм.