Өнөөдөр дэлхий дээр сая сая хүмүүс хиймэл эрхтэн, циликон хөх суурилуулж байна. Эдгээр хиймэл эрхтэнүүдийг эзэн нь нас барсаны дараа ч гэсэн дахин суурилуулж болох болов уу? Хиймэл эрхтэнүүд эзнээ нас барсаны дараа хэнд ч хэрэггүй болдог тул энэ асуудлыг авч хэлэлцэлгүй ийм уджээ. Орчин үеийн анагаахын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар эдгээр нь хүрээлэн буй орчинд хортой учраас ирээдүйд ямар ч хэрэггүй болох гэнэ. Тиймээс архелогичид ирээдүйд хуванцар шүд, силикон хөх, төмөр яс зэргийг олоод судлах юм. Нэгэн судалгаагаар зөвхөн Европод гэхэд чандарласан хүмүүсээс нийтдээ 250 тонн металл илрүүлсэнийг нотолжээ. Энэ нь өнөөх хиймэл эрхтэнүүд юм. Америкийн компаниуд эдгээр металлуудыг хайлуулж, ахиад эмнэлгийн бүтээгдэхүүн болгон нийлүүлдэг байна. АНУ, Европын өндөр хөгжилтэй орнуудад хиймэл эрхтнийг дахин ашиглахыг хориглосон байдаг. Гэсэн хэдий ч түүхий эдийг нь дахин боловсруулсаар байгаа ажээ.







