
Украины телевиз, радио эрхэлсэн үндэсний зөвлөл Оросын таван сувгийн нэвтрүүлгийг хаахыг шаарджээ. Энэ шаардлагын дагуу Россия 1, Россия 24, Нэгдүгээр суваг, RTR, NTV сувгууд Украинд гарахаа больсон байна. Украины кабелийн үйлчилгээ эрхлэгчдийн тал хувь нь дээрх сувгуудыг цацахаа зогсоогоод байгаа бол бусад нь мөн дээрх шийдвэрийг дагахаар болжээ. Украины зөвлөлөөс мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс Оросын сувгуудыг хаасан хэмээн мэдэгдсэн байна. Цаашлаад үндэсний аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд нөлөөтэй гэж үзжээ.
Сэтгэгдэл (2)