Нью-Йорк хотын зүүн хэсэгт орших “East Harlem” дүүргийн Испани сүмийн барилга дэлбэрч, хоёр хүн нас баран 22 хүн шархаджээ. Шархадсан хүмүүсийн 15 нь хүнд гэмтэл авсан байна. Зэргэлдээх хоёр барилгад байгалийн хий асгарсаны улмаас сүмийн барилга шатсан гэж дүгнэжээ. Дэлбэрэлтийн шалтгааныг илрүүлэхээр мөрдөгчид ажиллаж байна. Осол гарахын өмнө барилгын 60 орчим ажилтан 80 жилийнхээ ойг тэмдэглэн, хяналтаа алдсан байх магадлалтай гэнэ.











