Малайзын нисэх хүчний дарга Родзали Дауд, Иргэний нисэхийн дарга Азхаруддин Абдул Рахман зэрэг албаны хүмүүс алга болсон онгоцны эрэл хайгуулын талаар олон нийтэд мэдээлэв. Энэ үеэр Бямба гаригийн шөнийн 2:15 минутанд үл мэдэгдэх объект радио долгионд холбогдсон талаар мэдэгджээ. Хятадын Өмнөд тэнгис, Малаккагийн хоолойд эрэл хайгуул үргэлжилж байгаа бөгөөд цаашинд хүн хүчийг нэмэгдүүлнэ гэж амласан байна. Энэ хооронд Малайз, Хятадад зорчигчдын төлөө залбирах сайн дурын аян өрнөж, гэрэлт зул өргөж байгаа ажээ.










Сэтгэгдэл (1)