Венесуэлийн Валенсия хотын төвд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр гурван хүн буудуулж амиа алджээ. Тэгвэл нийслэл Каракас хотод Засгийн газрыг дэмжигчид болон эсэргүүцэгчид гудамжинд зэрэг жагсаж байгаа ажээ. Венэсуэл улсад өнгөрсөн хоёрдугаар сарын 12-нд үнийн хөөрөгдөл, гэмт хэргийг эсэргүүцсэн жагсаал эхэлсэнээс хойш өнөөг хүртэл нийт 25 хүн амиа алдсан байна. Сөрөг хүчний мэдэгдэж буйгаар Венесуэл дахь хүчирхийлэл сүүлийн өдөрт улам хүчээ авсан гэнэ. Тухайлбал, 42 настай Гильермо Санчес гэртээ зураг зурж байгаад гудамжинд жагсагчдын суманд өртөж, толгойдоо буудуулжээ. Мөн 20 настай оюутан Энрике Акоста жагсаалд оролцож байхдаа амиа алджээ. Энэ мэтчлэн жагсаал цуглаан гэмт болон хувирч байна. Жагсагчид цагдаа нар руу чулуу, тэсрэх бөмбөг шидсэний хариуд нулимс асгаруулах хий цацжээ. Өнгөрсөн долоо хоногт Весенуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро улс орных нь эсрэг хуйвалдаан зохион байгуулсан гэж үзэн Панам улсаас дипломат харилцаагаа тасалсан юм. Мөн хэдэн арван жагсагчдыг баривчилсанаас хойш тэмцэл улам ихэссэн байна. 

























































