
Исламын шашинт Жихад бүлэглэлийн цэргүүд пуужин харвасны дараа Израйль улс Газын зурвас руу байлдааны онгоцуудаа илгээжээ. Лалын шашинтнуудын дайралтад Израйлийн гурван иргэн амиа алдсан байна. Тус бүлэглэл Израйльд 41 пуужингаар гал нээсний тав нь хүн ам суурьшсан бүс нутагт хүрсэн гэнэ. Өчигдрийн пуужингийн халдлага 2010 оны 11-р сараас хойшхи хамгийн аюултай үйлдэлд тооцогдож байна. 2012 онд Израйль, Хамас бүлэглэлийн хооронд гал зогсоох гэрээ байгуулж, найман өдрийн дайныг зогсоож байв.