Дэлхийн хамгийн аюултай газруудын нэг болох Мексикт 15-22 насны хүүхдүүд гудамжинд сахиусан тэнгэр болон зогсож, өөрсдийнхөө амь насыг эрсдэлд оруулах болжээ. Христийн шашинт эдгээр хүүхдүүд олон нийтэд энх тайвныг сурталчилж байгаа нь энэ юм. Тэд нүүрэндээ цав цагаан энгэсэг түрхэж, цагаан далавч нуруундаа байрлуулжээ. Ингээд гэмт хэрэг хамгийн их гардаг уулзварууд дээр зогсож, “Муу зүйл хийвэл бурхан шийтгэнэ” гэсэн бичиг өлгөжээ. 1,3 сая хүн амтай Мексик хотод 9000 алуурчин байдаг ажээ. Эдгээр сахиусан тэнгэрүүд ажлын өдрүүдэд гудамжинд зогсдог тул хичээлээ таслахаас өөр аргагүй болдог байна. Заримдаа хүүхдүүд шөнийн цагаар зогсох шаардлага гардаг. Гэмт хэрэг хамгийн их гардаг аюултай газар хүүхдүүдээ байлгахаас эцэг, эхчүүд ер айдаггүй гэнэ. Учир нь тэднийг бурхан хамгаалж байгаа гэдэгт бат итгэжээ.





