Японы Хоккайдо арлын Бэй хотын ойролцоо орших Бэйгава голын ус тув тунгалаг учраас эндхийн байгаль цэлмэг тэнгэр мэт цэнхэр өнгөтэй харагддаг. Гэхдээ энэ голын ой мод улирлаа даган өөрчлөгддөг байна. Заримдаа цэв цэнхэр харагддаг энэ гол нов ногоон болох нь цөөнгүй. Байгалийн гайхамшигт энэ үзэгдлийг шинжлэх ухаан одоо болтол оновчтой тайлбарлаж чадаагүй юм. Голын усанд хөнгөн цагааны гидроксид ихээр агууллагддаг учраас байгалийн гэрэл тусмагц цэнхэр өнгөтэй харагддаг гэсэн тайлбар бий. Мэдээж хэрэг голын ус өнгөгүй гэдэг нь тодорхой.











