
Ази, Номхон далайн бүс нутаг дахь манай улсын чухал түншийн нэг болох Австралийн Холбооны Улстай улс төрийн харилцааг бататган бэхжүүлэх, хамтын ажиллагааг уул уурхай, боловсрол, хөдөө аж ахуйн зэрэг салбарт эрчимжүүлэхэд айлчлалын зорилго оршиж байна.
Гадаад харилцааны сайд айлчлалынхаа үеэр Австралийн Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Жули Бишоптай албан ёсны хэлэлцээ хийж, Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Бронуин Бишопт бараалхан, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцох юм байна.