Хятадын хойд хэсэгт орших Хэбэй мужийн тосгоны 10 настай хүү маш азтай тохиолдлоор амьд үлджээ. Хүү 10,8 метр гүн боловч ердөө 40 см өргөнтэй худганд унаж, 6 цагийн турш амь тэмцсэн байна. Азаар аврагчид яаралтай ирэн худгийн нурсан шороог гурван экскаватороор ухаж гаргажээ. Мөн худаг руу шахуургаар хүчилтөрөгч оруулж, хүүг амьсгалуулсан байна. Аврагчид уйгагүй оролдсоны эцэст худгийн гүнд хүрэн хүүг гаргаж авчээ. 10 настаны бие тун сайн байгаа бөгөөд хөхөрсөнөөс өөр гэмтэлгүй гэнэ.



