
Өчигдөр Гаалийн байгууллагууд маш эртний судрууд хураагдлаа гэсэн мэдээлэл гарсан. Өөрөөр хэлбэл, манай улсаас эртний судрууд авч гарах гэж байгаад баригдсан тохиолдол илэрсэн аж. Тиймээс энэ мэдээллийн үнэн, зөвийг тогтоохоор ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэлээс тодруулахад "Соёлын байгууллагын хамтын ажиллагааны журам батлагдсан. Энэ журмын дагуу аливаа нэг соёлын үнэт өв гаалийн байгууллагад хураагдахын бол тухайн байгууллага ажлын 3 хоногт багтаж ССАЖЯ-нд мэдээлэх ёстой. Хэрвээ энэ талаар мэдээлэл манай яаманд ирсэн бол бид Соёлын өвийн мэргэжлийн комиссыг илгээнэ. Тэгэхээр мэргэжлийн комисс газар дээр нь очоод соёлын ямар өв бэ гэдгийг тогтоох юм. Хэрвээ үнэ цэнэтэй, хилээр гаргах боломжгүй өв гэдгийг тогтоовол гаалийн байгууллагад энэ мэдээллээ өгдөг. Гаалийн байгууллага тухайн мэдээллээр хурааж авсан эд зүйлээ музейд шилжүүлдэг журамтай. Одоогоор олон тооны судар илэрсэн талаарх мэдээллийг авч амжаагүй байна" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/