Стефен Паур нь “3D принтер” технологийн аргаар хагалгаа хийлгүүлсэн манай дэлхийн анхны хүмүүсийн нэг юм. Өдгөө 29 настай тэрээр 18 сарын өмнө мотоциклын осолд орж, баруун хөл, хоёр гараа хугалсан байна. Мөн хоёр хацрынх нь яс хугарч, нүдний ухархай, дээд эрүүний яс нь гэмтжээ. Харин одоо Стефен Паур шинэ технологийн ачаар нүүрний гэмтэлгүй эрүүл болсон юм. Хагалгаа хийлгүүлэхээс өмнө нүүрээ нуух гэж шил зүүдэг байсан тэрээр одоо хэнээс ч нуугдах шаардлагагүй. Эмч нар түүний ухархай, хацрын ясыг дууриалган 3D аргаар хэвлэсний дараа шилжүүлэн суулгах хагалгааг найман цагийн турш хийжээ. Хиймэл ясыг хэвлэхдээ титан хэмээх металл элемент ашигласан бөгөөд өвчтөнд ямар нэгэн гаж нөлөөгүй гэнэ.





