
Хятадын Баруун Өмнөд мужуудын сүмийн лам нар уулын түргэн урсгалт голыг ганцхан ширхэг хулснаас бүрдэх салаар гаталж чаддаг ажээ. Гэхдээ тэд хулсан дээр суугаад биш харин дээр нь зогсож байгаад голыг гаталж чаддах нь гайхалтай. Хулс мод усанд норсон үедээ хөл хальтрихаар гулгамтгай болдгийн дээр уулын ширүүн урсгал голын дунд тэнцвэрээ хадгалж байх нь маш өндөр чадварыг харуулдаг. Буддын шашны лам нар эртний Тан улсын үед анх ийм аргыг сурч мэдсэн гэнэ. Ширүүн урсгалт голыг ганцхан ширхэг хулсан дээр зогсоод гатлах энэ ер бусын үзүүлбэрийг харах гэж Хятадын энэ нутагт хэдэн зуун гадаадын жуулчин цугларах болжээ.