Малайзын Куала Лампур хотын нисэх онгоцны буудалд Боинг 777-200 онгоцны зорчигчдын төлөө залбиран үйлдэж буй хүмүүс дүүрчээ. Лал, Христ, Будда зэрэг янз бүрийн шашинтай хүмүүс нэгэн дор цугларч, мөргөл үйлдэж байгаа нь энэ юм. Малайзын сайн дурын байгууллагууд зорчигчдын төлөө залбирах арга хэмжээг хаа сайгүй зохион байгуулах болжээ. Энэ ард түмэн ид шидэнд маш их итгэдэг учраас зорчигчид эсэн мэнд эргэж ирнэ хэмээн найдсаар байгаа юм.

