
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Украины Крымийг ОХУ-д нэгтгэх асуудлаар санал хураалт явуулбал хатуу арга хэмжээ авна хэмээн сүрдүүлжээ. “Хэрэв Крымийн хямралыг яаралтай шийдвэрлэхгүй бол Украин улсын тусгаар тогтнолыг хүндэтгэх нь бидний сонголт юм. Бид ОХУ олон улсын хууль дүрмийг баримтална гэж найдаж байна” хэмээн Жон Керри ярьсан байна. Жон Керри ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Лондонд уулзахаар болсон бол ерөнхийлөгч Барак Обама асуудлыг дипломат замаар шийдвэрлэх арга хайсаар байгаа ажээ. АНУ-ын засаг захиргаа ОХУ-тай байгуулсан худалдааны гэрээгээ цуцалж, цэрэг солилцоогоо зогсоогоод байгаа ажээ. Түүнчлэн Обама ОХУ Крым дахь цэргийн түрэмгийллээ зогсоохгүй бол визийн хориг тавьж, гадаад орнуудын дансаар гүйлгээ хийхийг нь хориглоно гэдгээ мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл (1)