Филадельфигийн олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрөх гэж байсан Америкийн зорчигч тээврийн онгоцны дугуйны хий задарч, хамар араа нь эвдэрсний дараа нислэгээ цуцалж, зорчигчдыг гаргажээ. 1702 дугаартай нислэгийг “Форт-Лодердейл” аялал, жуулчлалын компани зохион явуулж байсан бөгөөд осол өчигдөр оройн 6:25 минутанд болжээ. Онгоцны 149 зорчигчийг яаралтай гаргасны дараа нэг хүнд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.


Сэтгэгдэл (1)