
Японы Хирошимагаас 160 километрийн зайтай орших аралд газар хөдөлж буй талаар цаг уурын албанаас мэдээлжээ. Далайн 80 километрийн гүнд шөнийн 02:07 минутанд 6,1 магнитудын хүчтэй газар хөдөлж, цунами үүсч болзошгүй гэдгийг сануулсан байна. Газар хөдөлсөн Инландын далай нь Японы хамгийн том Хоншу арлыг тусгаарладаг юм.