
Сирийн босогчдын талын дайчид Башар Ассадын гол түшиц болсон газраас 94 эмэгтэйчүүд, хүүхдийг хулгайлсанаа мэдэгджээ. Босогчид тэдгээр хүмүүсийг Башар Ассадын Засгийн газрын баривчилсан хүмүүсийг суллуулах барьцаа болгон хорьж буй талаар Аль-Жазера мэдээлсэн байна. Эдгээр иргэдийг Ассадын дэмжлэг хүлээдэг Латакия тосгоноос өнгөрсөн наймдугаар сард хулгайлжээ. Гурван жил гаруй үргэлжилж буй иргэний дайнд дайсагнагч талууд мянга, мянган жирийн иргэдийг хорьж, саатуулж ирсэн юм. Зөвхөн босогчдын тал гэхэд 2000 гаруй иргэнийг бүтэн нэг жилийн хугацаанд хорьжээ. Шоронгоос суллагдаж буй хүмүүсийн талаас илүү хувь нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байгаа нь харамсалтай. Иргэний дайны улмаас 140 мянган хүн амиа алдаад байгаа ч дайсагнагч талууд бүс нутгийн орнуудаас санхүүгийн дэмжлэг авч, гадаадын дайчдыг ашиглан нөхцөд байдлыг улам хурцдуулж байна гэж үздэг.