
Украин дахь улс төрийн хямрал улам гүнзгийрч олон улсын санааг зовоож байгаа энэ үед АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри түрэмгийллээ зогсоохыг Оросын эрх баригчдаас шаардсан юм. Донецк хотод Украины талын дэмжигч амиа алдсаны дараа зөрчил улам даамжирч эхэллээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Украины нөхцөл байдал хурдан муудаж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн юм. Харин Оросын батлан хамгаалахын сайд гурван цэргийн онгоц, дайчдаа Беларусийн хилийн ойролцоо байрлуулсанаа мэдэгджээ. Оросын цэргийн түрэмгийлэл Беларусьт эхэлвэл газар нутгаа хамгаалах хариу арга хэмжээ авна хэмээн Беларусийн батлан хамгаалахын сайд сануулсан байна. Украины хямралыг тойрсон зөрчил ийнхүү даамжирч байгаа ажээ.
Сэтгэгдэл (2)