
Орчин үед хагалгаа хийж, машин засаж чаддаг робот шинэ зүйл байхаа больжээ. Тэгвэл Германы “Tobit.Software” компани Тесс, Лекси гэдэг нэртэй тайчдаг хос роботыг зохион бүтээсэн байна. DJ ая тавихад эдгээр роботууд нь тайзан дээр гарч ирэн тайчих үзүүлбэр үзүүлэх болно. Энэхүү авяъаслаг робот охидын үйл ажиллагааг андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утас эвсэл компьютерээр удирдах боломжтой юм. Товчлуур ашиглан роботуудын өнгийг илүү тод болгон өөрчилж, хөхийг нь томруулах бололцоотой. Хос роботыг 39,500 доллараар худалдаалж байгаа ажээ.