
АНУ-ын Миссисипи хотын иргэн 78 настай Уолтер Уилльямс нас барсанаас хойш 14 хоногийн дараа дахин амьдарсан хачирхалтай хэрэг гарчээ. Түүнийг шөнийн 04:15 минутын өмнө амьсгал хураасан гэж ач хүү нь мэдэгдсэн байна. Гэнэтийн үхлийн мөрдөн байцаагч Декстер Ховард Уолтер гуайн зүрхний цохилт нь зогсож, амьгүй болсон байсныг батлан хэлж байгаа ажээ. Ингээд Уолтерийн биеийг уутанд хийж, цогцос хадгалах газар руу авч явах замд бие нь хөдлөх шиг болсон байна. Анхандаа анзаараагүй боловч хөл нь хөдөлж, өшиглөж эхэлмэгц шалгаж үзэхэд амьсгалж байсан гэнэ. Тиймээс яаралтай тусламж дуудан биеийн байдлыг нь хянаж үзэхэд зүрх нь цохилж байв. Ингээд байгалийн жамаар нас барсан гэж үзсэн хүн 14 хоногийн дараа эдгэрч, эмнэлгээс гарсан юм. Фермерийн аж ахуй эрхэлдэг Уолтерийг зөвхөн ид шид аварсан гэж эмч нар үзжээ.
Эх сурвалж: http://edition.cnn.com/2014/03/13/us/mississippi-walter-williams-dead/index.html?hpt=hp_t3
Сэтгэгдэл (1)