
Баянгол дүүргийн 5 дугаар хороонд мөнгөн тойгийн урд замд "Ниссан" загварын автомашиныг зогсоон шалгахад Говь-Алтай аймгийн харьяат 32 настай эрэгтэй Т гэгчийг шилүүсний хөлдөөсөн арьс авч явсаныг нь илрүүлэн Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Шилүүс бол Улаан номонд бичигдсэн амьтан. Тэгэхээр торгуулийн хэмжээ маш өндөр аж. Мөн шилүүс агнасан хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэн торгуулийг төлнө. Хэрвээ ял авахаар бол 500 цаг хөдөлмөр хийлгэж, 6 сараас 3 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэдэг аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)