
Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар-Хөх хот гарах чиглэлийн олон улсын суудлын 682 дугаар галт тэргээр зорчиж явсан иргэн хориотой эд зүйлийг гаргахыг завдсан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, 46 кг бог малын өлөн гэдэс, 705 грамм бугын цусан эвэр зэргийг улсын хилээр нэвтрүүлэхийг оролджээ. Эл хэрэгт хятад иргэд ч холбогдсон аж. Мөн эд зүйлүүдийг санаатайгаар галт тэрэгний эд ангид нуусан нь тогтоогдсон тул эд зүйлийг хураан авч, зөрчил гаргасан иргэдийг шалгаж байгаа гэнэ.