
Малайзын онгоцыг эрэн хайх ажиллагаанд 25 орон оролцож байна. Хайгуулын талбай өргөжиж, Төв Азиас Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт хүрчээ. Малайзын тээврийн сайд Хишаммуддин Хуссей эрэл, хайгуулын ажиллагаа улам төвөгтэй болж буйг онцлоод онгоцны хяналтын системийг хүчээр тасалсан нь илэрсэний дараа зорчигчид болон нисэх багийнхныг шалгаж буй талаар мэдэгдлээ. Онгоцонд суусан бүх зорчигчдын мэдээллийг шалгаж байгаа ч тагнуулчид ямар нэгэн ноцтой зүйл олоогүй байна. Харин онгоцны нисэгч Захарие Шах болон туслах нисэгч Фарик Абдул Хамид нар хамтарч нисэх хуваарьгүй байсан нь илэрчээ. Тиймээс тэднийг гэр бүлийн асуудлаас болоод сэтгэл зүйн дарамтанд орсон эсэхийг нь шалгаж үзэхэд ямар ч ноцтой зүйл олдоогүй байна. Ерөнхий нисэгч Захарие Шах нь 18 мянган цаг агаарт ниссэн туршлагатай нэгэн ажээ.