
Францын нийслэл Парис хотод агаарын чанар эрс муудаж, автомашинуудыг дугаарын хязгаарлалттайгаар зорчуулах болжээ. Энэ нь 1997 оноос хойш анх удаа хязгаарлалт хийсэн тохиолдол болж байна. Парист ажлын өдрүүдэд агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс давж байгаа аж. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээг ажлын гурван өдөр үнэгүй болгож, автомашинаа гэртээ орхихыг жолооч нарт уриалжээ. Парисын агаарын бохирдол Бээжинтэй өрсөлдөхүйц хэмжээнд очсон нь халаалтын систем, хүнд үйлдвэр хөгжиж, автомашины тоо ихэссэнтэй холбоотой хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Нэг метр куб тутамд агуулагдах хорт бодисын хэмжээ 180 микрограмм байгаа нь стандартаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Хотын эрх баригчид агаарын чанарын үр дүнг дахин хэмжсэнийхээ дараа автомашины хязгаарлалтыг цаашид сунгах эсэхийг шийдэхээр болжээ.
Сэтгэгдэл (1)