
Нигерийн төв хэсэгт орших Кадуно мужийн тосгоны 100 гаруй иргэн халдлагад өртөж амиа алджээ. Энэ халдлага нь Нигерийн үндэстэн хоорондын маргаанаас үүсэлтэй гэж эрх баригчид тайлбарлаж байна. Кадуно мужийн Каура дүүргийн тосгоны иргэд рүү гартаа зэвсэг барьсан малчин эр дайрчээ. Нигерийн төв мужуудад газар нутгийн маргаан шашны зөрчил ихэсч, малчид болон орон нутгийн иргэд бие биенийхээ амь насыг хөнөөх явдал тасралтгүй гарах явсан юм. Тосгоны иргэдийн орон гэрийг шатааж, хоол хүнсийг нь тонох явдал бараг энгийн үзэгдэл болжээ.