Румынд ургадаг броколли байцаа нь гацуур мэт хэлбэртэй. Гэхдээ уг байцаанд ид шидийн гэмээр нэг онцлог чанар бий. Сайтар ажиглавал, байцааны мөчир нь 0, 1, 2, 3, 5, 8, 13 гэсэн зүй тогтолтой тоогоор өсч ургадаг байна. Ийм зүй тогтолтой тоог бид математикийн хичээл дээр заалгуулж байсан билээ. Байцааны мөчрүүд ингэж нэмэгдсээр цагираг маягийн хэлбэр үүсдэг. 300-600 грамм жинтэй энэхүү ногоо амт чанарын хувьд энгийн байцаанаас ялгагдах зүйлгүй.




