Украины Крымийн бүх нийтийн санал хураалтын дүн гарсаны дараа Европын холбооны 28 улсын сайд нар Оросын эсрэг хориг арга хэмжээ авахаар хэлэлцэж байна. Тэд Оросын эрх баригчдад визийн хориг тавих, гадаадын дансаар гүйлгээ хийхийг нь хориглохоор төлөвлөжээ. Крымийн сонгогчдын 95,5 хувь нь ОХУ-д нэгдэхийг дэмжсэн бол Европын холбооны удирдагчид хууль бусаар хяналтаа тогтоох алхам гэж үзсэн хэвээр байна. Хэрэв дээрх алхмууд нь түрэмгийллийг зогсоож чадахгүй бол эдийн засгийн хатуу арга хэмжээ авна гэжээ. Энэ үеэр Крымийн удирдагч Сергей Аксенов парламентыг огцруулж, ОХУ-д нэгдэх хүсэлтээ В.Путинд албан ёсоор хүргүүлсэн юм. Одоо Крымд санал асуулгын дүнд баярласан хүмүүс жагсаал цугаан байгуулж “Крым гэртээ эргэн ирлээ” хэмээн хашгиралдаж байгаа ажээ. Харин 1944 онд Төв Азиас Крымд ирсэн Татарууд Крымийг ОХУ-д нэгдэхийг эсэргүүцэж байна.








Сэтгэгдэл (1)