
Пакистаны Лахорт болсон тэмцээний үеэр Мохаммед Рашид нэг минутын дотор 155 ширхэг хушгыг толгойгоороо хагалан дээд амжилт тогтоожээ. Урт ширээн дээр хоёр эгнээ болгон өрсөн хушгыг ямар ч нэмэлт хэрэгсэлгүйгээр хагалж чадсан байна. Хушганууд газар унасан ч гэсэн анхаарлаа сарниулахгүй байх нь тэмцээнд оролцогчдын ур чадвар юм. Өмнө нь нэг минутын дотор 44 хушга хагалаж, энэхүү амжилтыг эвдэж байсан гэнэ.