
Туркийн Станбул хотод ирсэн гадаадын жуулчид 20-р зууны эхэн үед барьж байгуулсан кино театрыг үзэж сонирхох дуртай. Харин одоо уг кино театрыг нэгэн хувийн компанийн барилгачид эвдэж нураах гэж байна. 100 гаруй жилийн настай энэхүү кино театрыг түүхэн дурсгал болгон хадгалах хэрэгтэй хэмээн шүүмжлэх хүмүүс цөөнгүй. Уг барилгыг задалж байгаа хувийн компанийн менежер хэлэхдээ, хуучны дурсгалт бүхий л эд зүйлсийг гамтайгаар задалж аваад шинэ кинотеатрт оруулж тавьна гэж байлаа. Энэхүү кино театрыг засаж янзалсны дараа дахиад олон арван кинонуудыг гаргах болно гэж мэдээлж байгаа боловч жүжигчид үүнд нь итгэлгүй байлаа. Ямар ч гэсэн Станбул хотын далайн эрэг орчмын газар маш их үнэтэй болсон учраас хотын эрх баригчид энд асар том бүтээн байгуулалтын ажил хийхээр зэхээд байгаа юм.